Thursday, May 17, 2012

Ардчилсан нам олдож, Ардын нам ”өлдсөн” Дундговь

Хөдөөгийн 20 тойргоос хүн амын болон сонгогчдын тоогоороо хамгийн бага нь Дундговь аймаг. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар тус аймгийн нийт сонгогчдын тоо 27500 байснаас 22391 нь сонгуульд оролцсон байдаг. Харин 2010 оны хүн амын нэгдсэн тооллогын дараа сонгуулийн насны хүн амын тоо нь 30 мянгаас давсан ч бусад аймагтай харьцуулбал хамгийн бага нь. Тиймээс УИХ-аар баталсан сонгуулийн шинэ хуулийн дараа тойрог, мандатын тоог батлахдаа тус аймгийг нэг мандаттай нэг тойрог болгосон билээ. Өмнөх парламентуудын үед хүн ам цөөтэй Дундговь аймгийг төлөөлж  УИХ-д хоёрын хоёр гишүүн суудаг байсан ч энэ аймаг хамгийн хөгжил буурай аймаг болон үлдсэнийг бодоход Дундговьчуудын сонголт нэг л “байгаа онохгүй” явж ирсэн бололтой. Сүүлийн гурван сонгуулийн дунд эргээд харья л даа.